28 Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв.
28 Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв.
Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авчээ. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө цөлийн замаар явав.
Элч ирээд, түүнд —Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд Иехү —Тэдгээрийг гулдан хаалганы үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.
Охин, эхийнхээ ятгалгаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ.
Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ.
Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ.