Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 6:20 - Ариун Библи 2013

20 Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа.

Onani mutuwo Koperani




Марк 6:20
21 Mawu Ofanana  

Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ.


Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв.


Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.


Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов.


ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе гэгч хүн Египет улсад, Фараоны албат нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.


Харагтун, чи тэдний хувьд хөгжмийн зэмсгүүдээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд үгийг чинь сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй.


Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Тэгэхэд Даниел хаанд хариулан —Бэлгүүдээ өөртөө үлдээж, шагналаа өөр нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, тайллыг нь мэдүүлж өгье.


Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.


Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,


Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв.


Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг.


Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан.


Тэд бүгд гайхшран алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. —


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa