Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 4:38 - Ариун Библи 2013

38 Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

38 Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.

Onani mutuwo Koperani




Марк 4:38
22 Mawu Ofanana  

Тэнгэрээс доош харж, Ариун, цог жавхлант газраасаа үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Надад хандсан Таны дотоод дуу Өрөвч сэтгэл тань надаас холджээ.


ЭЗЭН минь, эдгээрийг Та тэвчсээр байх уу? Та дуугүй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?


Хашхиран, тусламж дуудсан ч Залбирлыг минь бас хаажээ.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Тэд ирж, Түүнийг сэрээгээд —Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь


Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ.


Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.


Тэд Түүн уруу очиж сэрээгээд —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов.


Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв.


Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa