3 Есүс хатангир гартай хүнд —Урагшаа гарч ир
3 Есүс хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гар гээд,
Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.
Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.
Үзэгтүн, хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,
Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа.
тэдэнд —Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав.
Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гарч ир гэсэнд тэр босож урагшаа гарлаа.
Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.
Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна.
Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан.