Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 13:14 - Ариун Библи 2013

14 Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.

Onani mutuwo Koperani




Марк 13:14
14 Mawu Ofanana  

Үнэт бүгд уруу нь өстөн гараа сунгав. Цуглаанд чинь орох ёсгүй гэж Таны тушаасан Тэр үндэстнүүд ариун газарт нь нэвтрэхийг бас үзэв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй аливаа гаднын хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй.


Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.


Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.


Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь —Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.


Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв.


Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.


Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.


Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa