Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Малахи 2:7 - Ариун Библи 2013

7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.

Onani mutuwo Koperani




Малахи 2:7
37 Mawu Ofanana  

Ингээд Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа уг тахилын ширээг бүтээв. Тахилч Уриа үүнийг Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.


Ингээд тахилч Уриа, Ахаз хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.


ЭЗЭНий үйлчлэлд сайн чадвар бүхий бүх леви хүнд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг тахин, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.


Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.


Ингэвээс хянамгай чанарыг сахиж, Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.


Амлаад эс биелүүлснээс амлахгүй байх чинь дээр.


Боолоос минь өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ? Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?


Би боолуудынхаа үгийг баталж, Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг. Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, Харин чиний хувьд Чи тэдэн уруу эргэж болохгүй.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.


Гай гамшиг дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхлаар нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана.


Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олонд зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлэмний ир, галд унаж, олзлогдон тонуулна.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


мөн Израилийн хөвгүүдэд Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигийг өөрсдөд нь сургахын тулд юм гэлээ.


Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан —Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд


“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.


[Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.


Тэрээр Паул биднийг дагаж —Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.


Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.


Махбод минь та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэрэлч адил, Христ Есүс адил хүлээж авсан.


Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ.


Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.


Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa