Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Малахи 1:3 - Ариун Библи 2013

3 Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.

Onani mutuwo Koperani




Малахи 1:3
26 Mawu Ofanana  

ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.


Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана.


Харин Би Есавыг нүцгэлсэн Тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол Би нууц газруудыг нь сөхсөн. Үр удмууд нь садан төрөл ба хөршүүдийнхээ хамт Устгагдаж, тэр үгүй болсон.


Тиймээс, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.


“Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.


Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Деданы оршин суугчид аа, зугт, Буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Сион охин минь, хилэнц чинь дууслаа. Тэр чамайг цаашид цөлөхгүй. Едом охин минь, Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно. Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно гэж Би тангарагласан.


Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан тариалагдах болно.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.


Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa