Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Малахи 1:14 - Ариун Библи 2013

14 “Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 “Харин хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд Миний нэрээс эмээдэг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Малахи 1:14
39 Mawu Ofanana  

Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж харагдан, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.


Харин хаан, Арунад —Үгүй, би энэ бүгдийг чамаас заавал үнээр худалдаж авна. Учир нь би төлөөс төлбөргүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав.


Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулж, Цог жавхлангийнхаа дунд үзэгдэнэ.


Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН Аймшигтай бөгөөд Бүх дэлхийн аугаа Хаан юм.


Тэр бидний дор ард түмнүүдийг, Хөл дор маань улс үндэстнүүдийг оруулсан.


Бурхан улс үндэстнүүдийг захиран Ариун сэнтийдээ залардаг.


Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр Хойд хязгаарт буй Сион уул нь Их Хааны хот юм.


Бурхан, ариун газраасаа Та сүрдмээр байна. Израилийн Бурхан, хүч хийгээд чадлыг Ард түмэнд Тэр өгдөг. Бурхан магтагдах болтугай!


Тэрээр ноёдын сүнсийг номхтгодог. Дэлхийн хаад Түүнээс айдаг.


ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.


Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


“Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.”


Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан!


түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.


Газраар ч болохгүй, энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм.


Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ.


бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, итгэлгүйчүүдтэй хувийг нь онооно.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айж эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол


Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна.


Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa