55 Тэр эргэн тэднийг зэмлэв. [—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.
Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв.
Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу? гэв. Энэ болсон бүхэнд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.
Хэнд чи үгсийг хэлсэн бэ? Хэний сүнс чамаар дамжуулж ярив?
Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.
Басамжлагчийг бүү зэмлэ, Тэр чамайг үзэн ядна. Мэргэнийг зэмлэ, Тэр чамайг хайрлана.
Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?
Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.
Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд
Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм.
Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.
Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд
Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд бус, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ.
Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.
Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.