Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 8:47 - Ариун Библи 2013

47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

Onani mutuwo Koperani




Лук 8:47
18 Mawu Ofanana  

Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.


Эзэн, бүх хүсэл минь Таны өмнө байна Санаа алдах дуу минь Танаас нууцлагдаагүй.


Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.


Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Ефраимыг Би мэднэ Израиль Надаас нуугдаж эс чадна. Ефраим аа, чи одоо завхайрсан, Израиль өөрийгөө бузарласан.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.


Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.


харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв.


тэр —Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв.


Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.


Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нарт ханддаг.


Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ.


Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa