Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 8:18 - Ариун Библи 2013

18 Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

Onani mutuwo Koperani




Лук 8:18
25 Mawu Ofanana  

Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам.


Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.


Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана.


Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.


“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.


Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ гэв.


Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.


Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.


Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.


Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.


Гэсэн ч би махбодод түшиглэж болох юм. Хэн нэгэн нь махбодод түшиглэх гэдэг бол би бүр ч илүү.


Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa