Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 8:10 - Ариун Библи 2013

10 Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.

Onani mutuwo Koperani




Лук 8:10
24 Mawu Ofanana  

ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.


Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.


Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно.


Тэр —Яв. Энэ ард түмэнд очиж хэлтүгэй! “Сонсон сонсовч эс ухаар. Харан харавч эс ойлго”


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Хүний хүү чи, тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч эс сонсдог.


Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.


Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.


Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг.


Тийм болохоор тэд харан харавч эс ухаарч, сонсон сонсовч үл ойлгох билээ. Ингэснээр тэд эс эргэн буцаж үл уучлагдана гээд,


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн.


Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно.


Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн.


Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна.


Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa