Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 6:48 - Ариун Библи 2013

48 Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

48 Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ.

Onani mutuwo Koperani




Лук 6:48
37 Mawu Ofanana  

Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт, Миний аврагч,


ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?


ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай!


Үхлийн давалгаа намайг хүрээлж Мөхлийн урсгал намайг дайрч,


Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Тиймээс бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй.


Ганцхан Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ихээр ганхахгүй.


Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая!


Хуй салхи шуурчээ, буруутууд алга болох. Зөвт нь мөнхийн суурьтай байх.


ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс Наран ургах зүгт алдраас нь эмээнэ. Урсгал мэт дайсан ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.


Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.


Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.


Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.


Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.


дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.


Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүр үгүй байх болно.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa