Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 6:28 - Ариун Библи 2013

28 Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир.

Onani mutuwo Koperani




Лук 6:28
13 Mawu Ofanana  

Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Филистчүүд эртний дайсагналаар устгахын тулд өс хонзонгоор үйлдэж, жигшсэн зүрхээр өшөө авчээ.»


Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв.


Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.


Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд.


Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.


Харийнхан ба иудейчүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжлон чулуу шидэх гэж оролдсонд


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа.


зүдэн зүтгэн ажиллаж, зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,


Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.


Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa