Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 5:21 - Ариун Библи 2013

21 хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ.

Onani mutuwo Koperani




Лук 5:21
23 Mawu Ofanana  

Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг.


Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.


Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села


Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач!


“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”


Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.


Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий.


ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь үхэх ёстой. Уугуул хүн ч бай, ирмэл хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг.


Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.


Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.


Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ.


Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.


Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.


бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ?


Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо —Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ.


иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.


Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa