Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 23:5 - Ариун Библи 2013

5 Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв.

Onani mutuwo Koperani




Лук 23:5
24 Mawu Ofanana  

Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.


Миний амь арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд Хэл нь хурц илд юм.


Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид Толгойн үснээс минь ч олон Утгагүйгээр дайсагнагч Устгах гэж оролдогсод хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ Буцааж өгөх ёстой болж байна.


Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав.


Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд —


Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.


Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан —


Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.


харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв.


Пилат үүнийг сонсоод —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув.


Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв.


Тэгтэл тэд —Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.


Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.


зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ?


Тэд түүнд —Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.


Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ.


Маргаан ширүүсэж эхэлсэнд тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга айхдаа, тэдний дунд орж түүнийг салгаж аваад хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав.


үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.


Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.


Гэтэл тэд чанга орилолдон чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa