32 Өөр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа.
32 Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа.
Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.
Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав.
Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.
Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.
Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ? гэв.
Тэнд тэд Түүнийг өөр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, нөгөөдүүлийг хоёр талд нь цовдолжээ.
Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй.
Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.