Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 22:30 - Ариун Библи 2013

30 Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно.

Onani mutuwo Koperani




Лук 22:30
16 Mawu Ofanana  

Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно.


Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.


Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно.


Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ.


Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд —Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд


Хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл Тэр ч бас биднийг үгүйсгэнэ.


Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.


Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.


Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa