18 Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй.
18 Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй.
Тэгэхэд өнөөх эмэгтэй —Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан —ЭЗЭН амьд! Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв.
Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон.
Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.
Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ.
Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.
Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.