18 Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.
ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.
Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.
Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.
Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа.
Бүгд гайхаж, өөр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв.