17 Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.
17 Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.
Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.
Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив.
Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.
Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо.