Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 18:9 - Ариун Библи 2013

9 Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —

Onani mutuwo Koperani




Лук 18:9
22 Mawu Ofanana  

Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч бас байх.


«Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд хамарт минь үнэртэх утаа, Бүх л өдөржин шатдаг гал юм.


ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


Долоо дахь өдөр тахилч шархыг үзээд, тэр нь тархан тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй мөн шарх нь арьснаас гүн биш байх аваас


Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь


Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш.


Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.


Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд


Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд


Фарисайчууд түүнийг хараан зүхэж —Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.


Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.


Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ.


Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.


Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa