Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 18:32 - Ариун Библи 2013

32 Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж,

Onani mutuwo Koperani




Лук 18:32
26 Mawu Ofanana  

Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв.


Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.


Дайчин охид оо, жагсагтун! Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадна.


Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.


харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.


Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв.


Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв.


ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав.


Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв.


Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв.


Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.


Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.


Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бузарлахгүй байж Алгасал баярын зоогийг идэхийн тулд, ордонд орсонгүй.


тэд —Энэ Хүн ёр мууг үйлдэгч бишсэн бол бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.


Ямар үхлээр үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.


Пилат —Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн болон ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу хийчихсэн юм бэ? гэж асуув.


тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан.


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa