Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 16:8 - Ариун Библи 2013

8 Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.

Onani mutuwo Koperani




Лук 16:8
23 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ.


Гэвч Амнонд Давидын ах Шимеагийн хүү Ионадаб гэдэг нэгэн найз байлаа. Ионадаб их зальтай хүн байв.


Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй гэв. Харин Иехү, Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ.


Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс, ЭЗЭН, Та мутраараа авраач. Тэдний хэвлийг Та Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.


Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах болно гэв.


Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг. Гуйвдаг зүрх гадуурхлыг.


Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана.


тэр —Гаднынхнаас гэж хариулахад Есүс —Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь.


Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.


Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,


Тэгээд нөгөөд нь “Чи хэр өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ.


Тэгээд Эзэн —Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс.


Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг.


Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй.


Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа холдон явж нуугдав.


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa