Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 15:17 - Ариун Библи 2013

17 Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тийнхүү тэр ухааран, “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.

Onani mutuwo Koperani




Лук 15:17
19 Mawu Ofanana  

Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.


Зүүднээс сэрэх мэт тэднийг босгохдоо, ЭЗЭН Та, Дүр төрхийг нь ч үл ойшооно.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ. Би зааварлуулсны дараа гуяа алгадсан. Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» хэмээн Гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.


Урьдын өдрүүдэд байсан бүх үнэт зүйлээ Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унахад Хэн ч түүнд тусалсангүй. Өстнүүд хотыг харж, Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


Тэр хараад, үйлдсэн хамаг гэмт үйлдлээсээ эргэсэн учир тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Амрагуудаа мөшгөн дагавч Тэднийг тэр гүйцэхгүй. Тэднийг хайх боловч олохгүй. Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё, Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.


Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй.


Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.


Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав.


Петр сэхээ орж —Эзэн тэнгэрэлчээ илгээж, намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.


Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa