Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 15:13 - Ариун Библи 2013

13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.

Onani mutuwo Koperani




Лук 15:13
35 Mawu Ofanana  

Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


Ажилдаа хойрго хүн Шамшигдуулагчийн ах дүү юм.


Зугаа цэнгэл хөөвөөс хоосрол. Дарс, тосонд дурлаваас ядуурал.


Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвч Мулгуу хүн тэдгээрийг үрж барах.


Гэрээ орхих нь үүрээ орхих жигүүртэн мэт.


Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн Харин үрэн таран хийгчидтэй нөхөрлөгч нь эцгийгээ гутаадаг.


Мэргэн ухаанд дурлагч, эцгээ баярлуулах Садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барах.


Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.


Замаа орхиж, жимээсээ гарагтун! Израилийн Ариун Нэгэний тухай Цаашид бидэнд бүү сонсго!” гэдэг.


“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Ард түмэн минь ээ, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун!


Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.


Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.


Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд


Шавь нартаа Тэрээр мөн ийнхүү айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.


Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.


Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.


Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм.


Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн дампууралдаа цэнгэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa