1 Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход,
1 Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ.
Харин буруут нь үйлдсэн гэм буруугаасаа эргэж, шударга зөвийг үйлдэх аваас тэрээр амь амьдралаа аварна.
Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу?
Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.
Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ.
Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм.
Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.