27 Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.
27 Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.
Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш.
харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг.
Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ.
Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ?
Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавалын газар хэмээх газар уруу явав.
дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.
Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна.
Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.