Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 12:42 - Ариун Библи 2013

42 Эзэн хэлсэн нь —Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

42 Эзэн хэлсэн нь —Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?

Onani mutuwo Koperani




Лук 12:42
29 Mawu Ofanana  

Ариун газрын бүх ажлыг хийж байсан урчууд бүгд тусбүр хийж байсан ажлаасаа ирцгээж,


Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг. Гуйвдаг зүрх гадуурхлыг.


Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ!


Инжрийн модыг арчлагч жимсийг нь идэх. Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх.


Харуй бүрийгээр тэр босож, Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ Зааж бас хэлнэ.


Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ.


Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг.


Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.


Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.


Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ!


Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.


Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.


Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хэрхэн биеэ авч явах учиртайг чи мэдэх ёстой.


Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз.


Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.


Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй,


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай.


Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.


Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa