4 Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.
Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавихад тэр хүн —Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан —Ярь ярь! гэв.
Тэр хүн тэдэнд хэлэхдээ —Намайг бүү саатуул. ЭЗЭН замыг минь амжилттай болгосон учир намайг явуулаач! Би эзэндээ очъё гэв.
Тэгээд тэр эмэгтэй эм илжгээ эмээллэн зарцдаа —Урагшаа, гуядаад бай. Намайг хэлэхээс нааш давхихыг минь бүү саатуулаарай гэв.
Тэгэхэд Елиша, Гехазид —Ууцаа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.
Нүд чинь цэх хараг Харц чинь эгц байг.
Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв.
Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв.
Давид Ахимелехт —Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэр зэвсгээ ч гартаа барьж ирсэнгүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэлээ.