29 Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.
29 Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.
Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.
Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.
Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага.
Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд
Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.
Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.
Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.
Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна.