Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 10:15 - Ариун Библи 2013

15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно.

Onani mutuwo Koperani




Лук 10:15
20 Mawu Ofanana  

Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн Амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ нь, Хөгжил, баясал тийшээ бууна.


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.


Едений моддын дундаас алдар, агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт, хозлуулаагүй хүмүүсийн дунд хэвтэх болно. Фараон ба хамаг олон түмэн нь тийм байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


«Хүний хүү! Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг ба хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.


Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан. Тэд түүнийг ба бүх олон түмнийг нь аваад явсан.


Толгой доороо илднүүдээ дэрлэж, дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан, хозлуулаагүй унасан хүчтэнүүдийн дэргэд ч тэд хэвтдэггүй. Энэ хүчтэнүүдийн аймшиг нь амьдын газарт байсан хэдий ч хилэнцийнх нь шийтгэл тэдний ясан дээр тавигдсан байна.


Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.


Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив.


Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан шүд хавирах нь байх болно.


Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.


Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн.


Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэл хүртэл хадгалсан бол,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa