71 Энэ нь дайснуудаас маань болоод Биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд
71 Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд
Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.
Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон.
Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.
Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”
Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.
Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”
Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.
Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй.
Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газарт та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Үргэлж балгас байсан Израилийн уулс уруу тэндхийн оршин суугчид нь олон үндэстнээс цуглуулагдсан юм. Гэвч ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан бөгөөд тэд бүгд аюулгүй амьдарч байна.
—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.
Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр
Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.
Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ.