70 Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш Айлдсанаараа Тэрээр үйлджээ.
70 (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)
Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв.
Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд
Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.
“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ.
Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.
Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн.
Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд,
Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм.
Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан
Тиймээс Ариун Сүнсний хэлсэнчлэн болжээ. “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,
Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.
Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.
ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.
Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.