7 Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв.
7 Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв.
Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ.
Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ.
Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.
Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад эгчдээ атаархаж, Иаковт —Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.
Давид хаан нас өндөр болж өтөллөө. Түүнийг хучлагаар хучаад ч дулаацахаа больжээ.
Иймээс Елиша —Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази —Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.
Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.
Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.
Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй.
Итгэлээр Сара хүртэл, хэдийгээр нас бие хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.
Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ.