69 Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.
69 Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.
Миний Бурхан, миний хоргодох хад, Миний бамбай, миний авралын эвэр, Миний цайз, миний хоргодох газар, миний аврагч, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
Тийнхүү Таны нэр мөнхөд аугаа болж, “Түг түмдийн ЭЗЭН бол Израилийн Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр Таны өмнө бэхжих болно.
Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.
Учир нь Та тэдний Хүч чадлын алдар бөгөөд Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө.
Та “Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан.
«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.
Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.
Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.
Эцэг Давидын маань Айсуй хаанчлал ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.
Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.
Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.
Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг ЭЗЭН тэнгэрээс бас ниргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл ЭЗЭН шүүх болно. Хаандаа хүч чадлыг Тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг Тэр бас өргөх болно гэв.