67 Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,
ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.
Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ.
Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй.
Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно.
Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч,
Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ?
Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад —Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.
Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.