64 Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ.
64 Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв.
ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана.
ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.
Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.
Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
Гэвч Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд тэрслүү гэр юм.
Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдээд, би дахин хэлгүй болсонгүй.
Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ.