53 Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав.
53 Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав.
Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.
Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид Ямар ч сайн юмаар гачигдахгүй.
Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй.
Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно.
Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав.
Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.
Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан.
Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй.
Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа.
Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!
Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.