Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 9:22 - Ариун Библи 2013

22 Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөв. Тэгээд нүглийн тахил, шатаалт тахил, эвийн тахил зэргийг хийж дуусгаад доош буулаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг хийснийхээ дараа доош буулаа.

Onani mutuwo Koperani




Леви 9:22
16 Mawu Ofanana  

Тэр босон зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн —


Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.


Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.


Мосед ЭЗЭН айлдан —


Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв.


Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв.


Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.


Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ.


Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa