6 Тэгээд Мосе, Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
6 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.
Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.
Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.
Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.
Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг.
Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл ЭЗЭНд галан тахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.
Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун.
Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо.
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
Тэрээр маалинган ариун тэрлэг өмсөх ёстой. Түүний биенд маалинган дотуур хувцас байж, тэрээр маалинган бүс бүсэлж, толгойн маалинган ороолт ороог. Эдгээр нь ариун хувцас учир тэрээр бие махбодоо усанд булхаж эдгээрийг өмсөг.
Мосе хотол түмэнд —ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл энэ болой гэж ярив.
Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.
Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.
Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.
Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.