Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 8:13 - Ариун Библи 2013

13 Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэдэнд дотуур дээл өмсгөн бүс бүслүүлж, толгойн боолт углав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.

Onani mutuwo Koperani




Леви 8:13
15 Mawu Ofanana  

Тахилч нар чинь зөвт байдлаар хувцаслаг. Таны бишрэлтнүүд баяр хөөр болон хашхираг.


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга.


Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.


Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв.


Тиймээс тэд урагш гарч ирэн Мосегийн хэлсэн ёсоор өнөө хоёрыг дээлтэй нь хуарангийн гадна аваачив.


харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.


Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa