Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 7:21 - Ариун Библи 2013

21 Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана” гэв.

Onani mutuwo Koperani




Леви 7:21
31 Mawu Ofanana  

Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.


Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана.


Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүдэд нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв.


Дөрвөн хөллөдөг, хэвлээр явдаг, далавчит бүх хорхой шавьж та нарт жигшүүрт зүйл болой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилийн хөвгүүдэд «Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана» гэж хэлсэн.


Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана.


Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Тэдэнд “Хэрэв аливаа үеийнхний чинь бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд зориулсан ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би ЭЗЭН.


Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл шүүрдэстэй хүн цэвэр болохоос нааш ариун зүйлсээс идэж болохгүй. Хэрэв хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрсэн хэн нэгэн эсвэл үрийн шингэн гаргасан хүн


Энэ өдөр сэтгэлээ номхтгоогүй аливаа хүн ард олноосоо таслагдана.


Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


ЭЗЭНд галаар өргөсөн өргөл амьтны өөхийг хэн нэгэн идвэл, идсэн тэр хүн ард олноосоо таслагдана.


Аливаа цусыг идсэн хүн байвал уг хүн ард олноосоо таслагдах болой” гэж хэл хэмээв.


Түүнчлэн бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” гэв.


Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Эдгээр амьтад та нарт бузар болно.


Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.


Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз гэж санажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa