Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 6:4 - Ариун Библи 2013

4 тэрээр нүгэл үйлдэн ялтай болсон тул хулгайлснаа эсвэл луйвардан авсан зүйлээ эсвэл өөрт нь хадгалуулсныг эсвэл өөр хүний алдсаныг олсноо

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 тэгвээс тэр нь нүгэл үйлдэн гэмтэй болох тохиолдолд, хулгайлан авсан, эсвэл луйвардан авсан зүйлээ, эсвэл өөрт нь хадгалуулсан зүйлийг, эсвэл өөрийн олсон хүний алдагдсан зүйлийг,

Onani mutuwo Koperani




Леви 6:4
20 Mawu Ofanana  

Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам, Абимелехийг зэмлэсэнд


Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв.


Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.


Зарим нь газрын шав тэмдгүүдийг хөдөлгөж, Тэд мал сүргийг булаан авч, бэлчээртээ аваачдаг.


Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


Харин эцэг нь дарлалыг үйлдэж, ах дүүгээ дээрэмдэж тонон ард түмнийхээ дунд сайн бусыг үйлдсэн учир, харагтун, тэрээр өөрийнхөө хилэнцийн улмаас үхнэ.


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.


Амьтныг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх ёстой.


Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэгэн нь үхэх ёстой.


бухыг бүхэлд нь тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж, модон дээр галдан шатааг. Үүнийг үнс асгадаг газарт шатааг.


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэрээр үйлдсэн гэм нүглээ улайж, ялынхаа нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж үүний тавны нэгийг нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa