Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 6:22 - Ариун Библи 2013

22 Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна.

Onani mutuwo Koperani




Леви 6:22
13 Mawu Ofanana  

Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Тэд ард түмний минь нүглээр хооллож, Хилэнцэндээ тэд шунахайрна.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм.


хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг.


Тэгээд тэр хувцсаа тайлан өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачиг.


Үүнийг хайруулын тавган дээр тостой хийсэн байх ёстой. Та нар үүнийг сайтар багсарч авчран идээн өргөлийг хэсэглэн ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.


Тахилчийн идээн өргөл бүр бүхэлдээ шатаг, үүнийг бүү идэг гэлээ.


харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.


Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера тийш хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд хөдөөлүүлсэн. Түүний хүү Елеазар оронд нь тахилчийн албыг хашив.


Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa