Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 6:2 - Ариун Библи 2013

2 Хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, итгэл эвдэж, өөрт нь хадгалуулсан болон гарт нь даатгасан эсвэл хулгайлсан зүйлээр хөршөө мэхлэх эсвэл хөршөөсөө луйвардан авах

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНд үнэнч бус байж, өөрт нь хадгалуулсан болон даатгасан зүйлээр андыгаа мэхлэх, эсвэл хулгайлах, эсвэл андаасаа луйвардан авах,

Onani mutuwo Koperani




Леви 6:2
25 Mawu Ofanana  

Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Хөршийнхөө эсрэг шалтгаангүйгээр бүү гэрчил, Уруулаараа бүү мэхэл.


Хөршийгөө гүтгэн мэхэлчихээд “Би тоглосон юм” гэгч байх.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Золгүй еэ, урвагч урваж, Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Хүн бүр үнэнийг ярилгүй хөршөө мэхэлдэг бөгөөд Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ. Тэд гэм бурууг үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Харин хойд зүгийг харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.


Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.


Энэ нь ялын тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй ялтай болой гэж айлдав.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,


Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойш өртөг нь ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Яаж ийм үйлийг зүрхэндээ сэдэв ээ? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.


Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.


Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж,


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa