Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 6:17 - Ариун Библи 2013

17 Үүнийг хөрөнгөөр исгэн жигнэх ёсгүй. Үүнийг Би галан тахилуудаасаа тэдний хувь болгон өгсөн бөгөөд нүглийн тахил, ялын тахилын адил энэ нь ариунаас ариун болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.

Onani mutuwo Koperani




Леви 6:17
14 Mawu Ofanana  

Долоо хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж ариусга. Тэгээд тахилын ширээ нь ариунаас ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариусна.


Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тосолж, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь ариунаас ариун байх болно.


Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан —


ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл хөрөнгөөр исгэсэн байх ёсгүй. Учир нь та нар ямар ч хөрөнгө ба зөгийн балыг галан тахил болгон ЭЗЭНд зориулан шатаах ёсгүй.


Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Ааронтай болон түүний хөвгүүдтэй ярин “Нүглийн тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө нядлах ёстой. Энэ нь ариунаас ариун ажгуу.


Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой.


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.


“Ялын тахилын хууль ийм болой. Энэ нь ариунаас ариун бөлгөө.


Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.


Ялын тахил нь нүглийн тахилтай адил нэг л хуультай болой. Үүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч үүнийг авна.


Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa