Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 5:7 - Ариун Библи 2013

7 Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой.

Onani mutuwo Koperani




Леви 5:7
24 Mawu Ofanana  

Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой.


Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.


Тэрээр олж авах боломжийнхоо хэрээр нэг хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтаа нэгийг өргөнө.


Гарынхаа олж авах чадлын хэрээр, нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон идээн өргөлийн хамт өргөх болой. Ийнхүү цэвэршигчид зориулан тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан тахина. Ийнхүү бузар шүүрдсийнх нь улмаас тахилч ЭЗЭНий өмнө тэр эмэгтэйд эвлэрүүллийг хийнэ.


Тэрээр Израилийн хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг.


Хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн нэгний хөрөнгө чадлын хэрээр тахилч түүнийг үнэлэг.


Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.


“Ялын тахилын хууль ийм болой. Энэ нь ариунаас ариун бөлгөө.


Тэгээд Израилийн хөвгүүдэд “Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг мөн шатаалт тахилд согоггүй бяруу, хурга хоёрыг


Израилийн хөвгүүдэд “Эр, эм аливаа хүн нэгэндээ ямар нэгэн харш юм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн ялтай болно.


Найм дахь өдөр тэрээр уулзалтын майхны үүдэнд тахилчид хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг авчрах ёстой.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд өргөж, үхсэн хүнээс болж нүгэл үйлдсэнд нь түүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр өдрөө мөнөөх хүний толгойг ариусгана.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод


Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа.


Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa