19 Энэ нь ялын тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй ялтай болой гэж айлдав.
19 Энэ бол гэмийн төлөөх тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй гэмтэй болой гэв.
Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа, Езрад —Бид Бурхандаа үнэнч бус байж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдийг авч гэрлэсэн. Ийм байсан ч эдүгээ Израильд найдвар байна.
Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.
Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв.
Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.
Тэрээр ялын тахилд зориулан бог малаас согоггүй хуцыг та нарын үнэлгээний дагуу, тахилчид авчраг. Санамсаргүй алдааных нь эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой.
Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.
ЭЗЭН, Мосед айлдахдаа —
Бурханыг хүн луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.
Тэд Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон дээр Гилеад нутагт ирээд, тэдэнд —