Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 4:27 - Ариун Библи 2013

27 ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,

Onani mutuwo Koperani




Леви 4:27
14 Mawu Ofanana  

Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Их гэмт үйлдлээс ангижирна.


Уугуул нутгийнханд ч, та нарын дунд суугаа ирмэлд ч нэг л хууль байг гэж айлдав.


Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилийн гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»


Төөрөлдсөн эсвэл гэнэн нэгний төлөө та нар уг сарын долоонд ингэж үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.


Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж, уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас


Израилийн хөвгүүдэд “ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлээс хүн аль нэгийг нь хийж, санамсаргүй нүгэл үйлдэх аваас,


Удирдагч нүгэл үйлдэж, ЭЗЭН Бурханы хийхийг хориглосон бүх зүйлээс санамсаргүй үйлдэн ялтай болох аваас


Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.


Тэрээр ард олны өргөлийг өргөн ард олны төлөөх нүглийн тахилын ямааг авч нядлан өмнөхтэй адил түүнийг нүглийн учир өргөв.


Та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг хууль, нэг хэв маяг байх ёстой” гэж тэдэнд хэл гэв.


Харин Мосед ЭЗЭНий айлдсан эдгээр бүх тушаалыг та нар сахихдаа санамсаргүй алдаж,


Хэрэв хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн тахилд охин борлон өргөх ёстой.


Израилийн хөвгүүд дундах нутгийн уугуул ч бай, тэдний дунд түр сууж буй ирмэл хүн ч бай санамсаргүй нүгэл үйлдэгчийн хувьд та нар нэг хуультай байх ёстой.


Израилийн хөвгүүдэд “Эр, эм аливаа хүн нэгэндээ ямар нэгэн харш юм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн ялтай болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa